Уул уурхай

Уул уурхайн салбар нь Монгол Улсын экспортын 90 хувь болон ДНБ-ийн 25 хувийг эзэлдэг. Дэлхийн банкны үзэж буйгаар Монгол Улсад уул уурхайн салбар өргөжин тэлэхийн хэрээр гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулахад олон төрлийн баримт бичиг, тусгай зөвшөөрөл болон хэлэлцээрүүд шаардлагатай байдаг байна. Бид өөрсдийн туршлагад үндэслэн өөрсдийн үйлчлүүлэгчдийг төрийн байгууллагатай хэлэлцээр хийх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, шаардлагатай зөвшөөрөл авах болон уул уурхайн салбартай холбоотой бусад хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгөн ажилладаг.