Эрчим хүч болон Дэд бүтэц

Бид дотоодын шугамд холбогдсон хамгийн анхны нарны эрчим хүчний төсөл зэрэг сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ажиллаж байсан туршлагатай. Түүнчлэн концесс, эрчим хүчний худалдан авалт болон EPC гэрээ зэрэгт зөвлөгөө өгч байсан туршлагатай учир Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулагчид, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд, санхүүгийн байгууллагууд болон уул уурхайн салбарын гэрээлэгчид зэрэг биднийг сонгон үйлчлүүлж байна.