Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН нь богино хугацаанд Монголын тэргүүлэх хуулийн фирмүүдийн нэг болж өргөжсөн.

Бид үндэстэн дамнасан компаниуд, санхүүгийн байгууллагууд болон төрийн байгууллагуудад Монгол Улсад бизнес эрхлэх болон хөрөнгө оруулахтай холбоотой бүхий л асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

Бид өөрийн мэргэшсэн салбар чиглэлд өндөр чанартай хууль зүйн үйлчилгээ үзүүлэх замаар үйлчлүүлэгчидтэйгээ урт хугацааны, тогтвортой харилцааг бий болгохыг зорьдог.

Бидний тухай

БИДНИЙ ЗОРИЛГО, ҮНЭТ ЗҮЙЛ

Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-ийн эрхэм зорилго нь үйлчлүүлэгчдэд хамгийн өндөр чанар бүхий үйлчилгээг үзүүлэх, үйлчлүүлэгчдэд тулгарч буй хууль эрх зүйн болон бизнесийн асуудлуудад бизнесийн хувьд ухаалаг шийдлүүдийг санал болгох, зарчимч мөн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий ирээдүйг харсан хуулийн фирм байгуулах явдал юм. 

Бидний өдөр тутмын үйл ажиллагаандаа тавьдаг зорилгууд нь:

  1. Үйлчлүүлэгчдэдээ үнэ цэнэтэй хууль зүйн үйлчилгээ үзүүлэх;
  2. Үйлчлүүлэгчдийнхээ тулгамдсан асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэхийн тулд чадварлаг хуульчдыг багтаа элсүүлэх, тэднийг хөгжих боломжоор хангах; мөн
  3. Зарчимч байдал болон мэргэжлийн өндөр ур чадварыг үйл ажиллагаандаа чанд мөрдөх.

“Өмгөөллийн Номин энд Адвокатс ХХН-ийн партнер/гишүүн болон ажиллагсад нь өөрсдийн мэргэшсэн чиглэлд маш чадварлагийн зэрэгцээ үйлчлүүлэгчидтэйгээ харилцаагаа өндөр түвшинд хадгалдаг. Үйлчлүүлэгч бидний хувьд ялангуяа яаралтай гүйцэтгэсэн ажлын чанар болон үр ашигтай байдалд маш сэтгэл хангалуун байдаг бөгөөд хил дамнасан гэрээ хэлцэлд төвлөрөн ажилладаг дотоодын олон хуулийн фирмүүдэд үлгэр жишээ болохуйц хуулийн фирм юм."

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭГДЭЛ Asialaw Profile 2020