ХУВЬ ХҮНИЙ НУУЦ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН ПРАКТИКИЙН СУДАЛГАА

Техник технологийн хөгжил, интернэтийн өргөн хэрэглээг дагаад хувийн мэдээлэл, хувь хүний нууцыг хамгаалах асуудал бидний өдөр тутмын амьдралд чухал байр суурийг эзлэх болсон билээ. Тус асуудалтай холбогдуулан “Өмгөөллийн Номин Энд Адвокатс” ХХН нь “Нээлттэй Нийгэм Форум” ТББ-ын судалгааны төслийн хүрээнд “ХУВЬ ХҮНИЙ НУУЦ, ХОЛБОГДОХ МЭДЭЭЛЛИЙГ ХАМГААЛАХ ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛЖ БУЙ ЭРХ ЗҮЙН ОРЧИН БОЛОН ПРАКТИКИЙН СУДАЛГАА”-г хийж гүйцэтгэсэн юм. Энэхүү судалгаа нь хувь хүний нууц болон мэдээллийн талаарх ойлголт, эрх зүйн орчин, практик орчин, хэрхэн хамгаалвал зохих талаар мэдлэгтэй болоход ач холбогдолтой.

Иймд та бүхэн судалгааны тайлантай доорх хэсгээс дэлгэрэнгүй танилцана уу.